2024 оны 02 сарын 09, Улаанбаатар хот, “МОСТ Финтек” ХК 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа Биржид ирүүллээ.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйл, "Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-ийн Бүртгэлийн журмын 8 дугаар бүлэг, Биржтэй байгуулсан Бүртгэлийн гэрээний Ерөнхий нөхцөлийн 3.24-д заасны дагуу “МОСТ Финтек” ХК-ийн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг олон нийтэд хүргэж байна. Компанийн санхүүгийн тайлан 12 сарын 31-ний өдрийн байдлаар өмнөх оны тус үетэй харьцуулахад борлуулалтын орлого 17.5%-аар, цэвэр ашгийн хэмжээ 285 сая төгрөгөөр буюу 21.5%-аар өссөн байна. Мөн тус онд компанийн эргэлтийн хөрөнгийн дүн 7.3 тэрбум төгрөгт хүрсэн нь нийт хөрөнгийн дүнг 73.7%-аар нэмэгдүүлжээ. Энэ нь "МОСТ Финтек" ХК 2023 оны 12-р сард хувьцаагаа олон нийтэд санал болгож, нээлттэй компани болсонтой холбоотой. “МОСТ Финтек” ХК нь 2008 онд байгуулагдсан Монголын ууган финтек компани юм. Гол үйл ажиллагаа нь санхүүгийн байгууллагуудын сүлжээ, тэдгээрийн харилцагч байгууллагууд, хувь хүмүүсийн төлбөр тооцооны зориулалт бүхий МОСТ платформ юм. Хэрэглэгч төвтэй байх бодлогыг үйл ажиллагаандаа баримтлан шинжлэх ухаан, технологийн AI, BI, Blockchain болон бусад ололт, шийдлийг амжилттай нэвтрүүлэх замаар гар утсан дээр суурилсан төлбөр тооцооны болон бусад бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхэд ач холбогдол өгч ажиллаж байна.
Жилийн эцсийн санхүүгийн тайлантай танилцах бол энд дарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
“МОСТ Финтек” ХК most.mn
Холбоо барих утас: (+976) 7505-2727
Имэйл хаяг: info@most.mn