АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР
(Хувьцааны код: AND)
“Анд-Энерги” ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2024 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн 12 00 цагт онлайнаар хуралдаж дараах шийдвэрийг гаргав. Үүнд:
1. “Анд-Энерги” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн №24/02 тоот тогтоолоор нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 90 мөнгө буюу нийт 70,263,682.2 төгрөг (далан сая хоёр зуун жаран гурван мянга зургаан зуун наян хоёр төгрөг хорин мөнгө)-ний ногдол ашгийг компанийн хувьцаа эзэмшигчдэд мөнгөн хэлбэрээр тараахаар шийдвэрлэлээ.
2. “Анд-Энерги” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны зардлын төсвийг 89,998,320 (наян есөн сая есөн зуун ерэн найман мянга гурван зуун хорь)-н төгрөгөөр, зардлын төсвийн задаргааг хавсралтаар тус тус баталсугай.
3. Хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулах ажиллагааны журмыг Хавсралт 1, Дотоод хяналтын журмыг Хавсралт 2, Компанийн ёс зүйн дүрмийг Хавсралт 3, Мэдээллийн ил тод байдал, тайлагналын журмыг Хавсралт 4, ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үйл ажиллагааны журмыг Хавсралт 5, Ногдол ашиг хуваарилах журмыг Хавсралт 6-аар тус тус шинэчлэн батлав.
АНД-ЭНЕРГИ ХК, 2024 оны 2 сарын 19-ний өдөр, Орхон аймаг