Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН НЭМЭГДЛЭЭ

Санхүүгийн Зохицуулах Хороо нь 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн ээлжит хуралдаанаараа зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх бодлогын томоохон шийдвэрүүд гаргасны нэг нь хадгаламжийн сертификатыг дотоодын хөрөнгийн зах зээлд арилжих зохицуулалтын орчныг бүрдүүлсэн явдал байлаа.

Хадгаламжийн сертификат нь мөнгөний зах зээл болон санхүүгийн зах зээлийг холбосон банкны эх үүсвэрээ нэмэгдүүлэх нэг хэлбэр бөгөөд энгийн хадгаламжтай харьцуулахад хүүгийн таатай нөхцөл санал болгох мөн хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах боломж бүхий хөрвөх чадвар өндөр бүтээгдэхүүн юм.

ШУУД ДАМЖУУЛАЛТ