2024 оны 02 сарын 19, Улаанбаатар хот, “Анд-Энерги” ХК нь ногдол ашиг тараах шийдвэр гаргалаа.
“Анд-Энерги” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал 2024 оны 2 сарын 19-ний өдөр зохион байгуулагдаж, хурлаар компанийн нэгж хувьцаанд 90 мөнгө буюу нийт 70,263,682.2 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд олгохоор шийдвэрлэлээ. Ногдол ашиг авах хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэх өдрөөр тогтоосон бөгөөд ногдол ашгийг 2024 оны 12-р сарын 20-ны өдрийн дотор "Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв" ХХК-д байрлах хувьцаа эзэмшигчдийн дансанд шилжүүлэх шийдвэр гарлаа. Мөн “Анд-Энерги” ХК нь “УБҮЦБ”-ийн зүгээс санаачилсан “Ногдол ашгийн төлөлтийн өдрийг зарлая” уриалгын дагуу төлөлтийн өдрийг тодорхой болголоо. “Анд-Энерги” ХК-ийн нэгж хувьцааны ханш өмнөх оны энэ үетэй харьцуулахад 134%-ийн өсөлттэй байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
“Анд-Энерги” ХК andenergy.mn
Холбоо барих утас: (+976) 7771-1010
Имэйл хаяг: erdenetledandenergy@gmail.com