“МОСТ Финтек” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2024 оны 2 сарын 16-ны өдөр өөрсдийн боловсруулсан цахим платформ / meet.most.mn/ болон компанийн албан ёсны пэйж хуудсаар дамжуулан нээлттэй зохион байгуулагдлаа. 2024 оны 2 сарын 16-ны хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийн байдлаар нийт “Анд-Энерги” ХК-ийн 485,969,700 ширхэг хувьцааг эзэмшиж байгаагаас хуралд 88.3% буюу 429,101,692 ширхэг хувьцааг эзэмшдэг 104 хувьцаа эзэмшигч оролцон хурлын ирц бүрдэж хурал хүчин төгөлдөр болов. Хурлын дэгийн дагуу хэлэлцэх асуудлуудыг дарааллын дагуу танилцуулж ТУЗ-ийн дүгнэлт болон асуулт хариулт, санал хураалтын үйл ажиллагаа явагдаж хурлаас дараах шийдвэр гарсан. Үүнд:
1. “МОСТ Финтек” ХК-ийн албан ёсны хаягийг өөрчлөн батлав.
2. “МОСТ Финтек” ХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлав.
3. “МОСТ Финтек” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг шинээр сонгов.
Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэлгэрэнгүй видео бичлэгийг “МОСТ Финтек” ХК-ийн фейсбүүк-ийн MOST Fintech пэйж хуудаснаас үзэх боломжтой. |