АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Анд-Энерги ХК-ийн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан гарлаа

2024 оны 02 сарын 07, Улаанбаатар хот, “Анд-Энерги” ХК нь жилийн эцсийн санхүүгийн тайлангаа Биржид ирүүллээ.

"Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-ийн Бүртгэлийн журмын 8 дугаар бүлэг, Биржтэй байгуулсан Бүртгэлийн гэрээний Ерөнхий нөхцөлийн 3.24-д заасны дагуу “Анд-Энерги” ХК-ийн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг олон нийтэд хүргэж байна. "Анд-Энерги" ХК нь 2023 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар өмнөх оны тус үетэй харьцуулахад борлуулалтын орлого 2.16 хувиар өсч, үүнийг дагаад нийт ашиг 72.9 хувиар буюу 499 сая төгрөгөөр өссөн байна. Мөн тус онд компанийн нийт хөрөнгийн дүн 9.24 хувиар нэмэгдэж, урт хугацаат өр төлбөр 234 хувиар буурсан нь компанийн баланс үзүүлэлтийг 9.2 хувиар нэмэгдүүлжээ. 2023 он компанийн хувьд өсөлттэй жил байсан ба нэгж хувьцаанд ногдох ашиг 0.62 төгрөг байна.

 “Анд-Энерги” ХК нь 2011 оны 5-р сарын 23-ны өдөр эрчим хүчний угсралт, тохируулгын чиглэлээр анх үүсгэн байгуулагдсан ба Монгол улсад анх удаа дэвшилтэт технологийн LED гэрлийн үйлдвэрийг 2014 оны 9-р сард ашиглалтад оруулсан. Компанийн үндсэн үйлдвэрлэл нь эрчим хүчний хэмнэлттэй LED чийдэн, LED Т8 төрлийн суурьтай, суургүй гэрэлтүүлэг, агуулах заалны зориулалттай болон гудамж зам талбайн LED гэрэлтүүлгүүдийн үйлдвэрлэл юм. Одоогоор өдөрт 500-600 ширхэг гэрэл үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Жилийн эцсийн  санхүүгийн тайлантай танилцах бол энд дарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 

 “Анд-Энерги” ХК  andenergy.mn

Холбоо барих утас: (+976) 7771-1010

Имэйл хаяг: erdenetledandenergy@gmail.com