“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” эдийн засгийн форумын үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
Нийслэл нь Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг энэ сарын 14-нд зохион байгуулж, Засаг захиргааны шинэчлэл, төр хувийн хэвшлийн түншлэл, дэд төвийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, дагуул хотын талаар хэлэлцэж тодорхой ажлуудыг төлөвлөөд байна.
Тус форумын үеэр Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Даваажаргал нар хамтран төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, нийслэлийн дэд бүтцийг санхүүжүүлэхэд хөрөнгийн зах зээлийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлогыг ил тод, засаглал сайтай байлгахад дэмжлэг үзүүлэх, эдийн засгийн үр ашигтай харилцааг дэмжих чиглэлээр хамтран ажиллах зорилгоор #Санамж_бичиг-ийг байгуулав.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Вэб сайт :https://ubx.mn/mn/
Холбоо барих утас: 7000-0502