Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
Бүртгэлийн хорооны гишүүн сонгон шалгаруулж байна

Бүртгэлийн хорооны үйл ажиллагаа гэж юу вэ?

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж нь үнэт цаас гаргагчийн үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх, бүртгэлийн үйл ажиллагааг ил тод, шударга зохион байгуулах зорилгоор “Бүртгэлийн Хороо”-г хараат бус, салбартаа мэргэшсэн гишүүдээр бүрдүүлэн ажилладаг.

Бүртгэлийн хороо нь багадаа 9 гишүүнээс бүрдэх бөгөөд дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Үнэт цаас бүртгэх

Үнэт цаас гаргахаар хүсэлт гаргасан этгээдийн хүсэлт хууль болон Биржийн журамд нийцэж байгаа эсэхийг тогтоох ба тухайн үнэт цаасыг Биржид бүртгэх эсэх тухай шийдвэрийг гаргана. Мөн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, үнэт цаасыг Биржийн бүртгэлээс хасах тухай асуудлыг Бүртгэлийн хороо шийддэг ба түүнийг бүртгэлийн ажиллагаанд оролцогчид заавал дагаж мөрдөнө.

  • Үнэт цаасны хяналт

Бүртгэлийн хорооны гаргасан шийдвэр нь гүйцэтгэх удирдлага, бүртгэлийн алба болон үнэт цаас гаргагчийн заавал мөрдөх шийдвэр байдаг. Энэ нь Биржийг өдөр тутмын үйл ажиллагаа, чиг үүргээ хараат бусаар мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлдэг. 

Зураг 1.Бүртгэлийн үйл явцын зураглал

UBX Бүртгэлийн үйл ажиллагааны онцлог 

  • Бүртгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндсэн бүтэц нь Бүртгэлийн хороо байна.
  • Бүртгэлийн хорооны гишүүн Биржийн шалгуур шаардлагад бүрэн нийцсэн ёс суртахуун, мэргэжлийн өндөр ёс зүй, хариуцлагын зарчимтай байна.
  • Бүртгэлийн хороо хараат бус шийдвэрийг гаргана.
  • Бүртгэлийн хороо нь үнэт цаасны өргөдөл шийдвэрлэх 3-5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана.
  • Үнэт цаас гаргагч нь хуулийн болон санхүүгийн нийцүүлэгчийн үйлчилгээг авах боломжтой.
  • Бүртгэл хариуцсан алба нь бүртгэлийн ажиллагааны өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, бүртгэлийн ажиллагаанд оролцогчдыг мэдээллээр хангаж, шударга ил тод байдлын дүрмийг баримталдаг.
  • Биржийн өргөдөл хянах үйлчилгээний хураамж болон бүртгэлийн хураамж нь бусад биржтэй харьцуулахад 20-80% бага байдгаараа онцлогтой. Энэхүү шимтгэлийг нийслэлийн 500 тэрбумын бонд дээр тооцоолол хийж үзвэл бусад биржтэй харьцуулахад 95.5 сая төгрөгний хэмнэлттэй байхаар байна. 

Та анкет илгээх бол Энд дарна уу

ШУУД ДАМЖУУЛАЛТ