“МОСТ Финтек” ХК -ийн 2024 оны 3 сарын 15-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлаж, 2024 оны 4 сарын 25-ны өдөр 14:00 цагт "Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай 2, Централ тауэр 17 давхар, Криптос рестораны төв танхим"-д болон meet.most.mn-ээр дамжуулан хосолсон хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2024 оны 4 сарын 8-ны өдрөөр тогтоосон байна.
Хурлын хэлэлцэх асуудал:
- “МОСТ Финтек” ХК-ийн 2023 оны санхүүгийн аудитлагдсан тайланг танилцуулах;
- “МОСТ Финтек” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах;
- “МОСТ Финтек” ХК-ийн 2023 ТУЗ-ийн төсвийг хэлэлцэн батлах;
- Ногдол ашиг хуваарилахгүй байх тухай шийдвэрийг танилцуулах.