АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Инвескор Глобал Кью ХБАХОС ХХК Нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурлын зар

“Инвескор Глобал Кью Хамтын биржээр арилжаалагддаг ХОС” ХХК -ийн 2024 оны 3 сарын 20-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар Нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурал зарлаж, 2024 оны 4 сарын 30-ны өдөр 11:00 цагт "Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Парисын гудамж 42, Ай Си Тауэр барилга, 5 давхар, хурлын заал"-д зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Хуралд оролцох эрхтэй нэгж эрх эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2024 оны 4 сарын 5-ны өдрөөр тогтоосон байна. 

Хурлын хэлэлцэх асуудал:

  1. Сангийн 2023 оны үйл ажиллагаатай холбоотой холбогдох тайлангуудад ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг танилцуулж, батлуулах;
  2. Сангийн 2023 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах;
  3. Сангийн 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг тараах эсэх талаарх ТУЗ-ын гаргасан шийдвэрийг танилцуулах;
  4. Сангийн ТУЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах;
  5. Сангийн ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг батлах.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 

🌐 Вэб сайт : https://ic-invest.mn/mn

☎ Холбоо барих утас: 9919-1144