Компанийн оноосон нэр: Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК
Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 5 сарын 30-ны өдрийн 05/24 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдах тухай зарлаж байна.
Хурал хуралдуулах газар, өдөр, цаг: 2024 оны 7 сарын 09-ний өдрийн 11:00 цагт Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал тауэр, 13 давхар, 1305 тоотод хуралдана.
Хурлын хэлэлцэх асуудал:
- Компанийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө танилцуулах тухай;
- Нэмж хувьцаа гаргаж, компанийн өрийг хувьцаагаар солих болон өмнө нэмж гарсан хувьцааны хэрэгжилтийг танилцуулах тухай;
- Сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний хэлцэл байгуулах эрх олгох тухай
Бүртгэлийн өдөр: 2024 оны 6 сарын 15-ны өдөр
Хуралд бэлтгэх явцад хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:
- Компанийн өрийг хувьцаагаар солих төсөл;
- Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын төсөл
Хувьцаа эзэмшигч та Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, 13 давхар хаягт ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд хүрэлцэн ирэх эсвэл компанийн www.ubx.mn цахим хуудсаар хурлын материалтай танилцах боломжтой.
Саналын хуудас хүлээн авах сүүлийн хугацаа:
Хувьцаа эзэмшигчдийн саналын хуудсыг 2024.07.09-ний 10:00 цаг хүртэл хүлээн авна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, 13 давхар
Утас: 70000502, 89766562
Имэйл хаяг: info@ubx.mn
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС