АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
УЛААНБААТАР ҮНЭТ ЦААСНЫ БИРЖ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ТАНАА

Компанийн оноосон нэр: Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 3 сарын 13-ны өдрийн 03/24 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах тухай зарлаж байна. 

Хурал хуралдуулах газар, өдөр, цаг: 2024 оны 4 сарын 26-ны өдрийн 11:00 цагт Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал тауэр, 17 давхар, Криптос ресторанд хуралдана. 

Хурлын хэлэлцэх асуудал: 

  1. 2023 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлан хараат бус аудиторын дүгнэлт танилцуулах тухай; 
  2. 2023 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай;
  3. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн “Ногдол ашиг хуваарилах эсэх тухай” тогтоолыг танилцуулах тухай;
  4. Сонирхлын зөрчилтэй их хэмжээний хэлцэл байгуулах зөвшөөрөл олгох тухай 

Бүртгэлийн өдөр: 2024 оны 4 сарын 10-ны өдөр

Хуралд бэлтгэх явцад хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт: 

  1. 2023 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлан;
  2. Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудасны загвар;
  3. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын төсөл;
  4. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн “Ногдол ашиг хуваарилах эсэх тухай” тогтоол

Хувьцаа эзэмшигч та Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, 13 давхар хаягт ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд хүрэлцэн ирэх эсвэл компанийн www.ubx.mn цахим хуудсаар хурлын материалтай танилцах боломжтой. 

Саналын хуудас хүлээн авах сүүлийн хугацаа: 

Хувьцаа эзэмшигчдийн саналын хуудсыг 2024.04.26-ны 10:00 цаг хүртэл хүлээн авна. 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, 13 давхар 

Утас: 70000502, 89766562

Имэйл хаяг: info@ubx.mn 

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС