АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ
(Хувьцааны код: AND)
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагт онлайнаар хуралдаж дараах шийдвэрийг гаргав.
Үүнд:
- Компанийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Худалдаа хөгжлийн банкнаас 150.0 (нэг зуун тавин сая) төгрөгийн эх үүсвэргүй баталгааны эрх авах зөвшөөрлийг Гүйцэтгэх захиралд олгосон бөгөөд уг зээлийн барьцаанд “Анд-Энерги” ХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2101022768 дугаар бүхий Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баян замын 3-4 тоот, үйлдвэрийн зориулалт бүхий 1020м2 газрыг (нэгж талбарын дугаар 6105101223) тус тус барьцаалуулахыг зөвшөөрөв.
- 2022 оны ТУЗ-ийн ажлын төлөвлөгөө болон зардлын төсөвт нэмэлт өөрчлөлт оруулан 2022 оны эхний хурлаар хэлэлцэхээр шийдвэрлэв.
АНД-ЭНЕРГИ ХК
2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр,
Орхон аймаг