АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын шийдвэр

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

“Анд-Энерги” ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурал 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 11:00 цагт онлайнаар хуралдаж дараах шийдвэрийг гаргав. Үүнд:

  1. “Анд-Энерги” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар Батцэрэн овогтой Тогос-Эрдэнийг үргэлжлүүлэн томилов.
  2. ТУЗ-ийн 2022 оны 2 дугаар хагас жилийн ажлын төлөвлөгөөг шинэчлэн хавсралтаар батлав.
  3. Гүйцэтгэх захирлын 2021 оны гэрээний үр дүнг “Хангалттай” хэмээн дүгнэж, гэрээг 1 жилийн хугацаатай сунгахаар шийдвэрлэв.
  4. Худалдаа хөгжлийн банкнаас 215,000,000 (Хоёр зуун арван таван сая) төгрөгийн эх үүсвэргүй урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргуулахтай холбоотой гэрээ хэлцэл хийх зөвшөөрлийг Гүйцэтгэх захирал Ц.Гүррагчаад олгов.
  5. Компанийн Toyota Axio тээврийн хэрэгсэл борлуулах уг тээврийн хэрэгслийг санхүүгийн балансад бүртгэлтэй дүнг бууруулахгүйгээр зарж борлуулах эсвэл бартер хийх эрхийг Гүйцэтгэх захирал Ц.Гүррагчаад олгов.
  6. Компаниийн баланс дээр бүртгэлттэй хоёр барилга (ажилчдын байр, үзел байр)-ыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх зөвшөөрлийг Гүйцэтгэх захирал Ц.Гүррагчаад олгов.

АНД-ЭНЕРГИ ХК

2022 оны 6 сарын 22-ны өдөр, 

Орхон аймаг