АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ
(Хувьцааны код: AND)
“Анд-Энерги” ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 13:00 цагт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баян зам 3-4,6 тоотод байрлах үйлдвэрийн байранд хуралдаж дараах шийдвэрийг гаргав. Үүнд:
- “Анд-Энерги” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Төмөрбат овогтой Барсыг томилов.
- Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх аудитын хорооны гишүүдээр Төмөрбат овогтой Барс, Мөнхжаргал овогтой Ганбат, хорооны даргаар Дүүсүрэн овогтой Мөнхбат нарыг тус тус томилов.
- Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх нэр дэвшүүлэх хорооны гишүүдээр Эрдэнэбаяр овогтой Мягмардорж, Дүүсүрэн овогтой Мөнхбат, хорооны даргаар Дашдаваа овогтой Боргио нарыг тус тус томилов.
- Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх цалин урамшууллын хорооны гишүүдээр Дашдаваа овогтой Боргио, Далхаа овогтой Мөнхбаяр, хорооны даргаар Мөнхжаргал овогтой Ганбат нарыг тус тус томилов.
- Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны зардлын төсвийг 73.900.000 (Далан гурван сая есөн зуун мянга)-н төгрөгөөр, зардлын төсвийн задаргааг хавсралтаар тус тус батлав.
АНД-ЭНЕРГИ ХК
2022 оны 5 сарын 16-ны өдөр,
Орхон аймаг