АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ
(Хувьцааны код: AND)
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурал 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11:00 цагт онлайнаар хуралдаж дараах шийдвэрийг гаргав. Үүнд:
- “Анд Энерги” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2022 оны 4 сарын 23-ний өдрийн 14:00 цагт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баян зам 3-4,6 тоотод байрлах өөрийн байранд цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэв.
- Хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаатай холбогдуулан MI SURVEY программыг цахим бүртгэл, санал хураалт явуулахад ашиглахыг зөвшөөрөв.
ХУРЛЫН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- Компанийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
- Компанийн ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай;
- Компанийн ногдол ашиг хуваарилах эсэх талаар ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах.
БҮРТГЭЛИЙН ӨДӨР: 2022 оны 4 сарын 4-ны өдөр
Хувьцаа эзэмшигч та 2022 оны 3 сарын 22-ны өдрөөс 2022 оны 4 сарын 22-ны өдөр хүртэл ажлын өдрүүдэд 9:00-17:00 цагийн хооронд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баян зам 3-4,6 тоот ажлын байранд хүрэлцэн ирэх эсвэл компанийн Andenergy.mn болон өөрийн харилцдаг брокер диллерийн цахим хуудсаар хурлын материалтай танилцах боломжтой.
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ТАНИЛЦАЖ БОЛОХ ХУРЛЫН БАРИМТ БИЧГҮҮД:
- Компанийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан;
- Компанийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дүгнэлт;
- Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудасны загвар;
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг;
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолын төсөл
- Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга.
САНАЛЫН ХУУДАС ХҮЛЭЭН АВАХ СҮҮЛИЙН ХУГАЦАА:
Хувьцаа эзэмшигчдээс хурлын санал хураалтыг https://hural.andenergy.mn веб хаягаар 2022 оны 04 сарын 23-ний өдрийн 15:30 цаг хүртэл урьдчилан цахимаар болон Хурлын үеэр цахимаар тус тус хүлээн авна.
Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баян зам 3-4,6 тоот
Утас: 99351516, 99363623,77711010
Имэйл хаяг: erdenetledandenergy@gmail.com
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС - АНД-ЭНЕРГИ ХК
2022 оны 03 сарын 12-ны өдөр,
Орхон аймаг