АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ
(Хувьцааны код: AND)
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурал 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагт Анд-Энерги ХК-ийн үйлдвэрийн байранд хуралдаж дараах шийдвэрийг гаргав.
Үүнд:
- “Анд-Энерги” ХК-ийн 2022 оны бизнес төлөвлөгөөг Хавсралт 1-р, компанийн бүтэц орон тоог Хавсралт 2-р тус тус батлав.
- Компанийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг “Хангалттай” хэмээн дүгнэв.
- “Анд-Энерги” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг буруу тэмдэглэсэн тул “Анд-Энерги” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот тогтоол, 2018 оны 01 сарын 15-ны өдөр Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн Компанийн дүрмийн 7.3 дэх заалтыг үндэслэн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 78,070,758 төгрөг болгож залруулах бичилт хийлгэхийг Гүйцэтгэх захирал Ц. Гүррагчаад даалгав.
АНД-ЭНЕРГИ ХК
2022 оны 03 сарын 02-ны өдөр,
Орхон аймаг