АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ
(Хувьцааны код: AND)
Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11:00 цагт онлайнаар хуралдаж дараах шийдвэрийг гаргав.
Үүнд:
- “Анд-Энерги” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны ажлын төлөвлөгөөг хавсралтаар батлав.
- “Анд-Энерги” ХК-ийн 2021 оны үйл ажиллагааны ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэв. Ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэсэн тогтоолын үндэслэлийг 2022 оны 04 дүгээр сард болох Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулахаар тогтов.
АНД-ЭНЕРГИ ХК
2022 оны 02 сарын 16-ний өдөр,
Орхон аймаг