Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 381 дүгээр тогтоол, "Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-ийн Бүртгэлийн хорооны 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн БХ 01/24 тоот тогтоолоор бүртгэгдсэн "Ард Кредит ББСБ" ХК-ийн "Ард бонд" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 26-ны өдрийг дуустал 09:00-16:00 цагийн хооронд “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК-ийн арилжааны системээр дамжуулан захиалга хүлээн авахаар боллоо.
Бондын нэр: Ард Бонд
Бондын товч нэр: ADBB
Бондын тоо ширхэг: 135,000 ширхэг
Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
Бондын нийт үнийн дүн: 13,500,000,000 (арван гурван тэрбум таван зуун сая) төгрөг
Бондын хүү/өгөөжийн хувь хэмжээ: 18 сарын хугацаатай 18.5%
Бондын хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Улирал тутамд
Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа: Хугацааны эцэст
Захиалга авах хугацаа: 2024.08.20 - 2024.08.27 /ажлын өдрүүдэд 09:00 -16:00 цагийн хооронд/
Тус өрийн хэрэгслийн үндсэн андеррайтераар “Апекс Капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд эхний хэсгийн хүрээнд зах зээлд байршуулах дүнг хөрөнгө оруулагчдын эрэлт, үнэт цаас гаргагчийн зээлийн эрэлтээс хамааран тодорхойлно.
Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.