"Мост Финтек" ХК нь хувьцааны ханшийг тогтворжуулах, үнэ буурахаас сэргийлэх болон компанид үр бүтээлтэй ажилласан ажилтнуудыг урамшуулах, харилцагч байгууллагуудтай хамтын ажиллагааг дэмжих зорилгоор тус компанийн ТУЗ-ийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 17/24 тоот тогтоолоор хувьцаагаа халааслах шийдвэр гаргаж нийт хувьцааны 1.4 хувь буюу 6,818,182 ширхэг хувьцааг эргүүлэн худалдан авлаа.
Ханшийг "Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-ийн сүүлийн 30 хоногийн арилжааны жигнэсэн дундаж буюу 39.6 төгрөгөөр тооцоолсон байна. 📈
Ингэснээр эргэлтэд байгаа энгийн хувьцааны тоо багасаж нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) нэмэгдэнэ. Нэгж хувьцаанд ногдох ашиг нэмэгдэж байгаа нь хувьцаа эзэмшигчдийн сонирхлыг татах улмаар үнэ тогтворжих нөхцөлийг дэмжинэ.📈
Илүү ихийг:
☎️Холбоо барих утас: (+976) 7000-0501
✉️И-мэйл хаяг: info@ubx.mn
🌐Вэбсайт: www.ubx.mn