“Инвескор Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Инвескор Глобал Кью хамтын биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сан”-гийн нэгж эрхийг “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК-д 2023 оны 5 сарын 02-ны өдөр бүртгэсэн ба Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 оны 6 сарын 23-ны өдөр үүсгэн байгуулах зөвшөөрлөө авсан.
Тус сангийн мэргэжлийн оролцогчдоор “Инвескор Капитал ҮЦК” ХХК, “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК, “Таванбогд Капитал ҮЦК ХХК”, “Ард Секюритиз ҮЦК ХХК”, “Апекс Капитал ҮЦК” ХХК, кастодиан банкаар Голомт Кастодиан банк оролцож, анхдагч арилжааны цан цохих ёслолыг 2023.10.23-ны өдөр зохион байгууллаа. Анхдагч зах зээлийн арилжаа зөвхөн мэргэжлийн оролцогчдын дунд явагдах бөгөөд СЗХ-ны зөвшөөрлөөр хоёрдогч арилжаа эхлэх юм.
Хамтын биржээр арилжаалагддаг сан буюу ETF-н талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.