АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
МОСТ Финтек ХК-ийн 2024 оны хагас жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан гарлаа

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйл, "Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-ийн Бүртгэлийн журмын 8 дугаар бүлэг, Биржтэй байгуулсан Бүртгэлийн гэрээний Ерөнхий нөхцөлийн 3.24, 3.25-д заасны дагуу “МОСТ Финтек” ХК-ийн 2024 оны хагас жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг олон нийтэд хүргэж байна. Компанийн санхүүгийн тайланд нийт хөрөнгө нь оны эхний өдөр 16,7 тэрбум төгрөг байсан бол 06 сарын 30-ний өдрийн байдлаар 17 тэрбум төгрөг буюу 2%-аар өсчээ. 2024 оны хагас жилийн тайлангаар борлуулалтын цэвэр орлого нь 998,1 сая төгрөгт хүрсэн бол цэвэр ашиг 402,5 сая төгрөг байна. МОСТ ийнхүү энгийн хувьцаагаа олон нийтэд санал болгох замаар татан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө 79%-ийг МОСТ платформын үйл ажиллагааны өргөтгөл сайжруулалт, 12%-ийг Мост Мони хэтэвчийн өргөтгөл сайжруулалтанд, 9%-ийг үйл ажиллагаа, хүний нөөцийн зардалд тус тус зарцуулахаар төлөвлөсөн. 2024 оны 06 сарын 30-ны өдрийн байдлаар 4 төсөл хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж төслийн ажлын хүрээнд гэрээ байгуулан 1 тэрбум төгрөгийг, хүний нөөц болон үйл ажиллагааны зардалд 100 сая төгрөгийг тус тус зарцуулсан бөгөөд зарцуулаагүй үлдсэн мөнгийг цаашид төслийн төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар зарцуулна гэж тусгажээ. “МОСТ Финтек” ХК нь 2008 онд байгуулагдсан Монголын ууган финтек компани юм. Хэрэглэгч төвтэй байх бодлогыг үйл ажиллагаандаа баримтлан шинжлэх ухаан, технологийн AI, BI, Blockchain болон бусад ололт, шийдлийг амжилттай нэвтрүүлэх замаар гар утсан дээр суурилсан төлбөр тооцооны болон бусад бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхэд ач холбогдол өгч ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 

Та бүхэн ubx.mn сайтын мэдээ цэсний бүртгэлтэй компанийн мэдээнээс “МОСТ Финтек” ХК-ийн компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн файл хэлбэрээр оруулсантай танилцана уу.

 “МОСТ Финтек” ХК most.mn

Холбоо барих утас: (+976) 7505-2727 

Имэйл хаяг: info@most.mn