2024 оны 7 сарын 19, Улаанбаатар хот, “Инвескор Глобал Кью” хамтын биржээр арилжаалагдах ХОС-ын хагас жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа Биржид ирүүллээ.
"Инвескор Глобал Кью" хамтын биржээр арилжаалагдах ХОС нь "Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-ийн Бүртгэлийн журмын 8 дугаар бүлэг, Биржтэй байгуулсан Бүртгэлийн гэрээний Ерөнхий нөхцөлийн 3.20, 3.22-д заасны дагуу компанийн 2024 оны хагас жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг олон нийтэд хүргэж байна. Хөрөнгө оруулалтын менежментийн (ХОМК) сангийн үр ашгийг сайжруулахын тулд NASDAQ-100 индексийг түүврээр төлөөлүүлэн дагаж байгаа бөгөөд зардлыг бага түвшинд барих боломжийг бүрдүүлж байна. Ийнхүү, INQ ETF-ийн нэгж эрх 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар Үнэт Цаасны Биржээр арилжаалагдаж эхэлсэн ба анх 500 төгрөгийн үнэлгээтэйгээр гарсан бол оны эцсийн үнэлгээ нь 540 төгрөг болж 8.0%-ийн өсөлттэй хаагдсан бол 2024 оны хагас жил хүртэл 556.17 төгрөг болж 9.6%-иар өссөн байна. “Инвескор Глобал Кью” ХБА ХОС (INQ ETF) нь Монголын хөрөнгө оруулагч нартаа Дэлхийн хоёрдогч том хөрөнгийн бирж болох NASDAQ бирж дээр бүртгэлтэй хамгийн том зах зээлийн үнэлгээ бүхий 100 компанийн хувьцааг багцаар нь бага зардлаар, гадаад гуйвуулгын шимтгэлгүйгээр хүргэх зорилготой сан юм. Монголын хөрөнгө оруулагч бүр хүссэн үедээ, бага зардлаар, хөрвөх чадвар сайтай бүтээгдэхүүнээр дэлхийн хувьцааны зах зээлд нэн даруй хөрөнгө оруулах боломж бүрдсэн. Ингэснээр хөрөнгийн багцаа төрөлжүүлэх, иргэн бүрт урт хугацаанд чанартай хөрөнгө оруулалт хийхэд хялбар болсон. “Инвескор Глобал Кью” хамтын биржээр арилжаалагдах ХОС нь Санхүүгийн зохицуулах хорооны 401 тогтоолын зөвшөөрлийн дагуу 2023 онд сангийн нэгж эрхээ олон нийтэд нээлттэй болгож Насдакийн хөрөнгийн биржийг тэргүүлэгч 100 хувьцаанаас валютын нэмэгдэлгүйгээр хөрөнгө оруулах, нэгж эрх эзэмших боломжийг бий болгосон анхны ETF юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Та бүхэн ubx.mn сайтын мэдээ цэсний бүртгэлтэй компанийн мэдээнээс “Инвескор Глобал Кью” хамтын биржээр арилжаалагдах ХОС-ын хагас жилийн болон үйл ажиллагааны тайлангийн файл хэлбэрээр оруулсантай танилцана уу.
“Инвескор Глобал Кью” ХБАХОС ic-invest.mn