2024 оны 7 сарын 18, Улаанбаатар хот, “Анд Энерги” ХК нь хагас жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа Биржид ирүүллээ.
“Анд Энерги” ХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйл, "Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-ийн Бүртгэлийн журмын 8 дугаар бүлэг, Биржтэй байгуулсан Бүртгэлийн гэрээний Ерөнхий нөхцөлийн 3.24, 3.25-д заасны дагуу компанийн 2024 оны эхний хагас жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг олон нийтэд хүргэж байна. Гэрэлтүүлгийн хөгжил, чиг хандлагатай танилцаж, туршлага, мэдээлэл солилцох, бэлтгэн нийлүүлэгчийн бааз бүрдүүлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг сайжруулах, хүний нөөцийг чадавхижуулах зорилгыг хэрэгжүүлэхээр томилолтоор Хятад улсад зохион байгуулагдсан гэрэлтүүлгийн олон улсын үзэсгэлэн худалдаанд амжилт үр дүнтэй оролцлоо. Эхний хагас жилийн байдлаар LED гэрэлтүүлэг 8210 ширхэг, гэрэлтүүлгийн шон болон цамхаг 95 ширхэгийг үйлдвэрлэж, дотор гэрэлтүүлэг, гудамж зам талбай, фасадны гэрэлтүүлэг болон үсгэн хаяг хийж, суурилуулах нийт 16 гэрээт ажлуудыг гүйцэтгэсэн. Борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1470 ширхэгээр их буюу 22%-аар өссөн байна. Борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 537.9 сая төгрөгөөр их буюу 2.1 дахин өссөн байна. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хүрээнд өнгөрсөн онд хэрэглэгчийн хэрэгцээнд тохируулан туршилт судалгаа хийн ургамлын гэрлийн шийдлийг гаргаж бүтээгдэхүүн нийлүүлэлт хийсэн бол энэ онд Улаанбаатар Төмөр Зам компанийн вагоны гэрэлтүүлгийн шийдлийн туршилт судалгааг эцэслэн дуусгаж нийлүүлэлт хийсэн онцлогтойгоор эхлүүллээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Та бүхэн ubx.mn сайтын мэдээ цэсний бүртгэлтэй компанийн мэдээнээс “Анд Энерги” ХК-ийн хагас жилийн болон үйл ажиллагааны тайлангийн файл хэлбэрээр оруулсантай танилцана уу.
“Анд Энерги” ХК andenergy.mn
Холбоо барих утас: (+976) 7771-1010
Имэйл хаяг: erdenetledandenergy@gmail.com