Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 10 сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар “МОСТ Финтек” ХХК-ийн олон нийтэд санал болгож буй үнэт цаасыг бүртгэлээ.
МОСТ Финтек ХХК нь 2008 онд байгуулагдсан Монгол улсын ууган Финтек тодотголтой компани бөгөөд 2010 онд анхны цахим хэтэвч болох MOST MONEY үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, олонд танигдсан билээ. Үндсэн үйл ажиллагаа нь төлбөр тооцоо, гүйлгээ боловсруулалтын платформ, дэд бүтцийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд банкны салбарын 60%, бичил санхүүгийн 32 байгууллага, 20 гаруй хэтэвч, 1.7 сая хэрэглэгчийг өөртөө холбосон улсын хэмжээнд тархалттай үндэсний технологийн бүтээн байгуулагч компани юм.
МОСТ Финтек ХХК-ийн хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн болон туслах андеррайтераар “Ти Ди Би Секьюритис” ҮЦХ ХХК, “Ард Секюритиз” ҮЦХ ХХК, хөрөнгийн үнэлгээний байгууллагаар “Бэйкер Тилли Далайван Аудит” ХХК, аудитын компаниар “Хүлэгт Хүннү Аудит” ХХК болон хууль зүйн зөвлөхөөр “Өмгөөллийн Сноу Хилл Консалтанси ХХН” ХХК зэрэг дотоодын нэр хүндтэй, шилдэг байгууллагууд хамтран ажиллалаа.
Хөгжилд Хамтдаа |
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК
Хаяг: Сүхбаатар дүүрэг, II хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 13 давхар
Холбоо барих утас: (+976) 7000-0501
И-мэйл хаяг: info@ubx.mn
Вэбсайт: www.ubx.mn