АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 65.00 8.33% GSB 25,641.10 0.05% NETC 51,556.85 0.16% SPLE 103,641.10 0.10% CECA 103,353.42 0.00% GSB2 77,884.93 0.96% ACB-3/2/28-19.5 101,621.92 -3.18% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 103,243.84 0.30% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 65.00 8.33% GSB 25,641.10 0.05% NETC 51,556.85 0.16% SPLE 103,641.10 0.10% CECA 103,353.42 0.00% GSB2 77,884.93 0.96% ACB-3/2/28-19.5 101,621.92 -3.18% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 103,243.84 0.30% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 65.00 8.33% GSB 25,641.10 0.05% NETC 51,556.85 0.16% SPLE 103,641.10 0.10% CECA 103,353.42 0.00% GSB2 77,884.93 0.96% ACB-3/2/28-19.5 101,621.92 -3.18% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 103,243.84 0.30% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 65.00 8.33% GSB 25,641.10 0.05% NETC 51,556.85 0.16% SPLE 103,641.10 0.10% CECA 103,353.42 0.00% GSB2 77,884.93 0.96% ACB-3/2/28-19.5 101,621.92 -3.18% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 103,243.84 0.30% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 65.00 8.33% GSB 25,641.10 0.05% NETC 51,556.85 0.16% SPLE 103,641.10 0.10% CECA 103,353.42 0.00% GSB2 77,884.93 0.96% ACB-3/2/28-19.5 101,621.92 -3.18% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 103,243.84 0.30% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 65.00 8.33% GSB 25,641.10 0.05% NETC 51,556.85 0.16% SPLE 103,641.10 0.10% CECA 103,353.42 0.00% GSB2 77,884.93 0.96% ACB-3/2/28-19.5 101,621.92 -3.18% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 103,243.84 0.30% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 65.00 8.33% GSB 25,641.10 0.05% NETC 51,556.85 0.16% SPLE 103,641.10 0.10% CECA 103,353.42 0.00% GSB2 77,884.93 0.96% ACB-3/2/28-19.5 101,621.92 -3.18% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 103,243.84 0.30% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 65.00 8.33% GSB 25,641.10 0.05% NETC 51,556.85 0.16% SPLE 103,641.10 0.10% CECA 103,353.42 0.00% GSB2 77,884.93 0.96% ACB-3/2/28-19.5 101,621.92 -3.18% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 103,243.84 0.30% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 65.00 8.33% GSB 25,641.10 0.05% NETC 51,556.85 0.16% SPLE 103,641.10 0.10% CECA 103,353.42 0.00% GSB2 77,884.93 0.96% ACB-3/2/28-19.5 101,621.92 -3.18% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 103,243.84 0.30% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 65.00 8.33% GSB 25,641.10 0.05% NETC 51,556.85 0.16% SPLE 103,641.10 0.10% CECA 103,353.42 0.00% GSB2 77,884.93 0.96% ACB-3/2/28-19.5 101,621.92 -3.18% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 103,243.84 0.30% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 65.00 8.33% GSB 25,641.10 0.05% NETC 51,556.85 0.16% SPLE 103,641.10 0.10% CECA 103,353.42 0.00% GSB2 77,884.93 0.96% ACB-3/2/28-19.5 101,621.92 -3.18% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 103,243.84 0.30%
ЭНЭ ЖИЛИЙН MAJOR-Т МОНГОЛ ТОГЛОГЧИД

 

Өнөөдөр CS-н хамгийн том тэмцээнүүдийн нэг болох PGL Major Singapore 2026 эхэлж байна. Тэгвэл энэ жилийн Major-т Монгол тоглогчид хэр өргөн хүрээнд оролцож буйг тоо баримтаар онцлон хүргэе.

🇲🇳 12 тоглогч

Энэ удаагийн Major-т Монголын 12 тоглогч гурван багийн бүрэлдэхүүнд өрсөлдөх гэж байна. Үүнээс Senzu, mzinho буюу М.Азбаяр, Б.Аюуш зэрэг залуу тоглогчдыг багтаасан BC.Game болон 5 Монгол тоглогчоор багаа бүрдүүлсэн Chinggis Warriors багууд эхний тоглолтоо өнөөдөр өдөр хийх юм. Харин The MongolZ багийн хувьд энэ Бямба гарагт Major-н 2 дахь шатнаас тоглох хуваарьтай байна.

💪🏼 Дэлхийд тэргүүлэв: Монголын PGL Major Singapore 2026-д оролцож буй тоглогчдын тоог нийт хүн амтай харьцуулахад нэг сая хүн тутамд 3.3 тоглогч ногдож, дэлхийд тэргүүлж байна. Энэ нь Даниас 2, Шведээс 5, Оросоос 22 дахин өндөр үзүүлэлт юм. 

💸 $1.25 саяын шагнал

Зүүн өмнөд Азид анх удаа зохион байгуулагдаж буй PGL Major Singapore 2026 нь нийт $1.25 саяын шагналын сантай. Ингэхдээ нийт 32 багийн хооронд ширүүн өрсөлдөөн өрнөж, анх удаагаа 3-р байрын төлөөх тоглолт болох аж. Цаашлаад, аваргын төлөөх тоглолт Best of 5 форматаар буюу гурван хожил авсан баг түрүүлэх зарчмаар ирэх сарын 13-нд болно.

👀 1%-ийн боломж: Сонирхуулахад, өчигдрийн байдлаар Polymarket дээр The MongolZ-н түрүүлнэ гэсэн таамаглалд хүмүүс нийт $56.3 мянгын бооцоо байршуулсан ч түрүүлэх магадлалыг 1% гэж үзжээ. Олон нийтийн хувьд түрүүлэх магадлал хамгийн өндөр багаар Монголчуудын сайн мэдэх Vitality-г харж байгаа аж.

Эцэст нь… Major-оос гадна Азийн ТОП-10 багийн 7-д нь Монгол тоглогчид хүч үзэж байгаа нь манай улсын CS хийгээд esport-н хөгжил ямар түвшинд хүрснийг харуулж байна. За тэгээд одоо Major-т оролцох Монгол багуудаа дэмжээд сууж дээ! 🙌🏻🇲🇳

ШУУД ДАМЖУУЛАЛТ