АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 58.00 0.00% GSB 25,616.44 0.00% NETC 51,447.26 0.00% SPLE 100,295.89 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 77,145.21 0.00% ACB-3/2/28-19.5 100,908.22 0.00% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 103,041.10 0.14% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 58.00 0.00% GSB 25,616.44 0.00% NETC 51,447.26 0.00% SPLE 100,295.89 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 77,145.21 0.00% ACB-3/2/28-19.5 100,908.22 0.00% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 103,041.10 0.14% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 58.00 0.00% GSB 25,616.44 0.00% NETC 51,447.26 0.00% SPLE 100,295.89 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 77,145.21 0.00% ACB-3/2/28-19.5 100,908.22 0.00% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 103,041.10 0.14% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 58.00 0.00% GSB 25,616.44 0.00% NETC 51,447.26 0.00% SPLE 100,295.89 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 77,145.21 0.00% ACB-3/2/28-19.5 100,908.22 0.00% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 103,041.10 0.14% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 58.00 0.00% GSB 25,616.44 0.00% NETC 51,447.26 0.00% SPLE 100,295.89 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 77,145.21 0.00% ACB-3/2/28-19.5 100,908.22 0.00% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 103,041.10 0.14% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 58.00 0.00% GSB 25,616.44 0.00% NETC 51,447.26 0.00% SPLE 100,295.89 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 77,145.21 0.00% ACB-3/2/28-19.5 100,908.22 0.00% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 103,041.10 0.14% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 58.00 0.00% GSB 25,616.44 0.00% NETC 51,447.26 0.00% SPLE 100,295.89 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 77,145.21 0.00% ACB-3/2/28-19.5 100,908.22 0.00% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 103,041.10 0.14% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 58.00 0.00% GSB 25,616.44 0.00% NETC 51,447.26 0.00% SPLE 100,295.89 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 77,145.21 0.00% ACB-3/2/28-19.5 100,908.22 0.00% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 103,041.10 0.14% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 58.00 0.00% GSB 25,616.44 0.00% NETC 51,447.26 0.00% SPLE 100,295.89 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 77,145.21 0.00% ACB-3/2/28-19.5 100,908.22 0.00% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 103,041.10 0.14% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 58.00 0.00% GSB 25,616.44 0.00% NETC 51,447.26 0.00% SPLE 100,295.89 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 77,145.21 0.00% ACB-3/2/28-19.5 100,908.22 0.00% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 103,041.10 0.14% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 58.00 0.00% GSB 25,616.44 0.00% NETC 51,447.26 0.00% SPLE 100,295.89 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 77,145.21 0.00% ACB-3/2/28-19.5 100,908.22 0.00% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 103,041.10 0.14%
МОНГОЛ УЛС АНХ УДАА ЕРӨНХИЙЛӨГЧГҮЙ ӨГЛӨӨГ УГТЛАА

 

Монгол Улс ардчилсан засаглалд шилжсэнээс хойших 36 жилийн түүхэнд анх удаа бид Ерөнхийлөгчгүй өглөөг угтаж байна. Ерөнхийлөгчийн сонгууль болохоос 7 сарын өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх суудлаасаа буух гэнэтийн мэдэгдэл хийж, хэний ч төсөөлөөгүй улс төрийн нүүдэл хийлээ. Түүний уг нүүдлээс ямар үр дүн гарах боломжтой гэж бодож байна?    

💀 Чөмөг нь дундарсан уу? 

А хувилбар бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өөрийн мэдэгдэлд дурдсанчлан, сөрөг хүчний шаардлагыг хүндэтгэн, албан тушаалаа түр өгч байгаад хилийн чанадаас “гүтгэж буй” экс хотын дарга Х.Нямбаатарын дэлгэсэн $25 саяын хахууль тэргүүтэй авлигын хэргүүдээ шалгуулж, нэр төрөө цэвэрлэх. Гэвч үүний тулд УИХ-ын гишүүдийн олонх нь түүнийг огцруулах шийдвэрийг дэмжих ёстой. Дэмжихгүй бол Ерөнхийлөгч огцрохгүй, үлдсэн багахан бүрэн эрхийн хугацаагаа дуусгах ёстой болно. 

🗣️ Б хувилбар: Тэрбээр улс төрд хөл тавьснаас хойш энэ удаагийнхтай нийлээд 4 удаа өөрийн хүсэлтээр, улс төрийн өндөр ёс зүй харуулж байна гээд суудлаасаа бууж байгаа нэгэн. Ёстой л үлгэр жишээ улс төрч гэмээр.

🙂‍↕️ Гэвч түүний 2 огцролтын шийдвэр 2022 болон 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн яг өмнө байсан нь сонирхолтой. Тэрбээр ийн өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгсөн 3 тохиолдол бүрийн араас тушаал дэвшиж байсан нь бүр ч сонирхолтой.  

🤯 Сонгуулиа наашлуулъя!?

2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгч 1 удаа 6 жилээр сонгогддог болсон. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн бүрэн эрх 2027 онд дуусна. Үүнээс өмнө огцорвол 4 сарын дотор дараагийн Ерөнхийлөгчийг тодруулах нөхөх сонгууль хийх ёстой. Товчхондоо, Ерөнхийлөгчийн сонгууль 6-р сард болох байсан бол 3 сараар нааш татаж, хуулийн хугацаанд 3-р сард сонгууль болох нөхцөл байдал үүслээ. 

🦹🏻‍♂️ Сонгууль урагшилбал түүний нам доторх болон гаднах өрсөлдөгчдөд нэр дэвшигчээ тодруулах, сонгуулийн санхүүжилт босгох гэхчлэн бэлтгэл ажлаа базааж чадалгүй сонгуульд орох нь ээ. Нөгөө талд түүний хүрээллээс гарах нэр дэвшигчид давуу талтай. 

Эцэст нь… Монголын улс төрийн ирээдүйг Ванга ч зөгнөж чадахааргүй нөхцөл байдал үүслээ. Угтаа бусад улсад авлига ч бай, асуудал гаргасан төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлага хүлээж суудлаасаа бууснаар улс төрийн замнал нь дуусдаг бол манайд уран мэх, дараагийн өндөрлөг, эрх мэдлийн гишгүүр болгон ашиглаж байх жишээний.

ШУУД ДАМЖУУЛАЛТ