
Энэ долоо хоногийн хамгийн дуулиант мэдээний эзэн бол яах аргагүй чипийн хаан хочит NVIDIA (NVDA)-н Гүйцэтгэх захирал Женсен Хуанг байлаа. Тэгвэл одоо энэ бүх дуулианыг багцлан хүргэе.
📜 Болсон явдал
Энэ бүх зүйл 2024 оноос эхэлсэн бөгөөд Женсен Хуанг Сингапурын технологийн компанийн удирдах ажилтан Алис Хуангтай нууц харилцаатай байсан тухай мэдээлэл өнгөрсөн сарын сүүлээр ил болж, тэрээр энэ сарын эхээр буруугаа хүлээсэн юм. Үүнтэй холбоотой Америкийн тагнуулын байгууллага уг эмэгтэйг Хятадын тусгай албаны хүн хэмээн үзэж, түүгээр дамжин $7.5 тэрбумын чип Хятад руу шилжихэд нөлөөлсөн байж болзошгүй гэж мэдээлжээ.
😵💫 Даарин дээр нь давс: Үүгээр зогсохгүй Лхагва гарагт Женсен Хуангийн 2008 оноос хойш $NVDA-д ажиллаж буй Эрүүл мэндийн салбар хариуцсан дэд ерөнхийлөгч Кимберли Пауэллтэй нууц харилцаатай байсан гэх хоёр дахь сенсац ил болов.
💔 Гарзтай салалт
Женсен Хуан болон түүний эхнэр Лори нар 1985 онд буюу $NVDA-г байгуулахаас 8 жилийн өмнө гэрлэжээ. Тэд гэрлэхдээ хөрөнгө хуваах гэрээ байгуулаагүй тул Калифорни мужийн хуулиар гэрлэлтийн хугацаанд хуримтлуулсан хөрөнгийг тэнцүү хуваах зарчим үйлчилнэ. Хэрэв тэд салбал зарим тооцоогоор Лори Хуанг $81 тэрбум хүртэлх хөрөнгийг авах боломжтой аж. Энэ нь Билл Гейтс, Жефф Безос нарын салалтыг давж, түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй салалт болох юм.
🪓 Хувьцаа улаанаараа: Энэ Даваа гаргаас хойш $NVDA-н нэгж хувьцааны after-hours арилжааг оролцуулаад нийт 15% орчим унаж, зах зээлийн үнэлгээ нь $600 тэрбумаар агшжээ. Ингэснээр компанийн нийт үнэлгээ $4 их наядын босгоос доош унасан гэнэ.
Эцэст нь… Уг дуулианы дараа өнгөрсөн шөнө $NVDA-н ТУЗ эцсийн шийдвэрээ гаргаж, компанийг 33 жил удирдсан Женсен Хуангийг албан тушаалаас нь огцрууллаа. Түүний оронд Санхүү хариуцсан захирал Колетт Кресс түр орлон гүйцэтгэгчээр томилогдов. Мөн Женсен Хуанг Талархлын баярын өмнө Конгрессын өмнө мэдүүлэг өгөхөөр болоод байна.