АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 55.00 12.24% GSB 25,480.82 0.00% NETC 51,069.49 0.00% SPLE 100,098.63 -4.11% CECA 103,353.42 0.00% GSB2 77,145.21 0.00% ACB-3/2/28-19.5 110,124.64 9.94% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 102,686.30 0.15% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 55.00 12.24% GSB 25,480.82 0.00% NETC 51,069.49 0.00% SPLE 100,098.63 -4.11% CECA 103,353.42 0.00% GSB2 77,145.21 0.00% ACB-3/2/28-19.5 110,124.64 9.94% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 102,686.30 0.15% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 55.00 12.24% GSB 25,480.82 0.00% NETC 51,069.49 0.00% SPLE 100,098.63 -4.11% CECA 103,353.42 0.00% GSB2 77,145.21 0.00% ACB-3/2/28-19.5 110,124.64 9.94% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 102,686.30 0.15% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 55.00 12.24% GSB 25,480.82 0.00% NETC 51,069.49 0.00% SPLE 100,098.63 -4.11% CECA 103,353.42 0.00% GSB2 77,145.21 0.00% ACB-3/2/28-19.5 110,124.64 9.94% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 102,686.30 0.15% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 55.00 12.24% GSB 25,480.82 0.00% NETC 51,069.49 0.00% SPLE 100,098.63 -4.11% CECA 103,353.42 0.00% GSB2 77,145.21 0.00% ACB-3/2/28-19.5 110,124.64 9.94% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 102,686.30 0.15% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 55.00 12.24% GSB 25,480.82 0.00% NETC 51,069.49 0.00% SPLE 100,098.63 -4.11% CECA 103,353.42 0.00% GSB2 77,145.21 0.00% ACB-3/2/28-19.5 110,124.64 9.94% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 102,686.30 0.15% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 55.00 12.24% GSB 25,480.82 0.00% NETC 51,069.49 0.00% SPLE 100,098.63 -4.11% CECA 103,353.42 0.00% GSB2 77,145.21 0.00% ACB-3/2/28-19.5 110,124.64 9.94% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 102,686.30 0.15% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 55.00 12.24% GSB 25,480.82 0.00% NETC 51,069.49 0.00% SPLE 100,098.63 -4.11% CECA 103,353.42 0.00% GSB2 77,145.21 0.00% ACB-3/2/28-19.5 110,124.64 9.94% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 102,686.30 0.15% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 55.00 12.24% GSB 25,480.82 0.00% NETC 51,069.49 0.00% SPLE 100,098.63 -4.11% CECA 103,353.42 0.00% GSB2 77,145.21 0.00% ACB-3/2/28-19.5 110,124.64 9.94% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 102,686.30 0.15% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 55.00 12.24% GSB 25,480.82 0.00% NETC 51,069.49 0.00% SPLE 100,098.63 -4.11% CECA 103,353.42 0.00% GSB2 77,145.21 0.00% ACB-3/2/28-19.5 110,124.64 9.94% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 102,686.30 0.15% AND 21.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 55.00 12.24% GSB 25,480.82 0.00% NETC 51,069.49 0.00% SPLE 100,098.63 -4.11% CECA 103,353.42 0.00% GSB2 77,145.21 0.00% ACB-3/2/28-19.5 110,124.64 9.94% SUU3-27/08/28-16 100,000.00 0.00% OCHN-21/9/28-18. 102,686.30 0.15%
ОРОСЫН ТӨВ БАНКНЫ КРИПТО НҮҮДЭЛ

 

Криптовалютын арилжааг олон жил эрс эсэргүүцэж байсан Оросын төв банк анх удаа жижиг хөрөнгө оруулагчдад Биткойн, Этериум, Tether (USDT) арилжаалах зөвшөөрөл олгоод буй. Ирэх 7 хоногоос хэрэгжиж эхлэх энэ өөрчлөлт юу авчрах, Орос яагаад байр сууриа 180 градус эргүүлснийг задалъя.

🤖 Оросын төв банк буулт хийсэн учир 

Одоогоос 4 жилийн өмнө тус улсын төв банк криптовалютын арилжаа, олборлолтыг бүрэн хориглох санал гаргаж байсан. Гэсэн ч Украины дайнтай холбоотойгоор Орос барууны орнуудын орж болох бүхий л хоригт орж, ОУ-ын SWIFT төлбөр тооцооны системийн гадна үлдсэнээр гадаад төлбөр тооцоонд  криптовалютыг өргөнөөр ашиглах болсон. 

🏃🏻 Энэ утгаараа 11 сарын 17-ноос эхлэн тус 3 криптовалютыг жижиг хөрөнгө оруулагчид брокер, хөрөнгө оруулалтын компаниудаар дамжуулан авах эрхтэй болно. Үүний дараа 12 сарын 1-нээс Москвагийн бирж дээр туршилтын арилжаа эхлүүлэхээр зэхэж буй. 

💥 Хаалга нээлттэй ч босго өндөр

Хэдий криптовалютын арилжаа зөвшөөрөлтэй болж байгаа ч жижиг хөрөнгө оруулагчид 1 зуучлагчаар дамжин жилд дээд тал нь ₽300 мянга буюу ойролцоогоор $3,700-ын худалдан авалт л хийх боломжтой. Хамгийн сонирхолтой хэсэг нь арилжаанд оролцох хэн ч байсан туршлагатай, туршлагагүйгээс үл хамааран шалгалт өгч, хөрөнгө оруулалтын эрсдэлтэй танилцах ёстой.

🥟 Сонголтын хувьд ч хязгаартай буюу төв банк зөвхөн гадаад биржүүд дээр дор хаяж 5 жил арилжаалагдсан, хөрвөх чадвар өндөртэй криптог жагсаалтдаа оруулдаг тул одоогоор Биткойн, Этериум, Tether (USDT) 3 л энэ шалгуурыг давжээ.

🤔 Хамгийн гол нь хөрөнгө оруулагчид авсан криптовалютаа дэлгүүрт, үйлчилгээний төлбөрт зарцуулж болохгүй. Дотоодод криптовалютаар төлбөр хийх хориг хэвээр үлдсэн тул Орост үүнийг зөвхөн хөрөнгө оруулалтын хэрэгсэл байдлаар л ашиглах юм. Сонирхолтой хэсэг нь, Орос $-оос холдох цуцашгүй оролдлого хийж байгаа хэр нь зөвшөөрсөн 3 криптовалютын 1 нь $-той уясан USDT байгаа явдал.

Эцэст нь… Хориотой гэгдэж байсан ч оросууд аль хэдийн крипто зах зээлд хөл тавьчихсан. Тус улсад өдөрт ₽50 тэрбум орчмын крипто гүйлгээ хийгддэг бөгөөд Биткойны олборлолтоор Америкийн дараа дэлхийд 2-т жагсдаг. Гол асуудал нь тэд дотоодын биш, гадаад бирж ашигладаг тул улс нь татвар ч авч, хяналт ч тавьж чаддаггүй байв. Шинэ зохицуулалт энэ урсгалыг дотоодын бирж, банк руу татах оролдлого юм.

ШУУД ДАМЖУУЛАЛТ