АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 21.00 5.00% INQ 345.00 0.00% MOST 44.98 9.71% GSB 25,320.55 0.05% NETC 50,739.73 0.16% SPLE 103,958.63 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,824.66 0.14% AND 21.00 5.00% INQ 345.00 0.00% MOST 44.98 9.71% GSB 25,320.55 0.05% NETC 50,739.73 0.16% SPLE 103,958.63 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,824.66 0.14% AND 21.00 5.00% INQ 345.00 0.00% MOST 44.98 9.71% GSB 25,320.55 0.05% NETC 50,739.73 0.16% SPLE 103,958.63 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,824.66 0.14% AND 21.00 5.00% INQ 345.00 0.00% MOST 44.98 9.71% GSB 25,320.55 0.05% NETC 50,739.73 0.16% SPLE 103,958.63 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,824.66 0.14% AND 21.00 5.00% INQ 345.00 0.00% MOST 44.98 9.71% GSB 25,320.55 0.05% NETC 50,739.73 0.16% SPLE 103,958.63 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,824.66 0.14% AND 21.00 5.00% INQ 345.00 0.00% MOST 44.98 9.71% GSB 25,320.55 0.05% NETC 50,739.73 0.16% SPLE 103,958.63 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,824.66 0.14% AND 21.00 5.00% INQ 345.00 0.00% MOST 44.98 9.71% GSB 25,320.55 0.05% NETC 50,739.73 0.16% SPLE 103,958.63 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,824.66 0.14% AND 21.00 5.00% INQ 345.00 0.00% MOST 44.98 9.71% GSB 25,320.55 0.05% NETC 50,739.73 0.16% SPLE 103,958.63 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,824.66 0.14% AND 21.00 5.00% INQ 345.00 0.00% MOST 44.98 9.71% GSB 25,320.55 0.05% NETC 50,739.73 0.16% SPLE 103,958.63 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,824.66 0.14% AND 21.00 5.00% INQ 345.00 0.00% MOST 44.98 9.71% GSB 25,320.55 0.05% NETC 50,739.73 0.16% SPLE 103,958.63 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,824.66 0.14% AND 21.00 5.00% INQ 345.00 0.00% MOST 44.98 9.71% GSB 25,320.55 0.05% NETC 50,739.73 0.16% SPLE 103,958.63 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,553.42 0.00% ACB-3/2/28-19.5 100,000.00 0.00% SUU3-27/08/28-16 102,123.84 0.00% OCHN-21/9/28-18. 101,824.66 0.14%
ХААН БАНК ХК-ИЙН СҮҮЛИЙН 2 ЖИЛ ХҮРЭХГҮЙ ХУГАЦААНД ТАТСАН САНХҮҮЖИЛТИЙН ХЭМЖЭЭ $1 ТЭРБУМЫГ ДАВЛАА

 

ХААН Банк ХК (KHAN)-ийн талаарх ээлжит сайн мэдээг дуулгая. Тэдний сүүлийн 2 жил хүрэхгүй хугацаанд татсан санхүүжилтийн хэмжээ $1 тэрбумыг давжээ. Юу болсон бэ гэхээр, 👇

🔺 Итгэл өссөн жилүүд

ХААН Банк олон улсын түншүүдээсээ 2025 онд $530 саяын урт хугацаат санхүүжилт татсан бол 2026 оны 10-р сар хүртэл $502 саяыг нэмж татсанаар сүүлийн 22 сарын нийт дүн $1.03 тэрбумд хүрчээ. 

🇫🇮 Гол түншлэгчид хэн байв? Энэ оны хамгийн том буюу $172 саяын санхүүжилтийг Дани, Нидерландын хөгжлийн банк, Финландын хөгжлийн байгууллагууд болон BlueOrchard, ILX сан хамтарч олгосон. Нэмээд ЕСБХБ-наас $170 сая, AIIB-с $130 сая, Proparco-с $50 саяын санхүүжилт босгоод буй. 

📌 Эх үүсвэрийн хуваарилалт

Тус банкны хувьд энэ оны төгсгөл гэхэд $809 саяыг босгох хүлээлттэй байгаа бөгөөд дараах байдлаар хуваарилахаар байгаа аж.

23%: Жижиг дунд бизнес эрхлэгч

36%: Нийгмийн болон ногоон бонд

30%: Эмэгтэй болон залуу бизнес эрхлэгчид

11%: ХАА, орон нутгийн үйлдвэрлэл

ХААН Банк салбарынхаа ногоон зээлийн 52% орчмыг дангаар бүрдүүлж байгаа бөгөөд 2026 оны эцэс гэхэд тогтвортой санхүүжилтийг нийт зээлийн багцынхаа 25%-д хүргэх зорилттой ажиллаж байгаа аж.

🔥 Хувьцааны ханш шинэ оргилд

$KHAN хувьцааны үнэ 8 сарын 27-нд ₮1,624-т хүрч түүхэн дээд түвшнээ шинэчилсэн. Энэ нь 2024 оны доод цэгээс 61%, IPO хийсэн үнээс 69% өссөн дүн бөгөөд банкны зах зээлийн үнэлгээг ₮3 их наядад хүргэж байв. Үүгээр зогсохгүй өчигдрийн байдлаар хувьцааны үнэ ₮2,062 болсноор үнэлгээ дахин ₮0.9 их наядаар нэмэгдэж, ₮4 их наядад дөхжээ. Зах зээл дээр байгаагүй өсөлтийг үзүүлж байна даа. 

💸 Ашгийн өсөлт

Цаашлаад, $KHAN-н санхүүгийн үзүүлэлтийн тухайд энэ оны эхний 9 сард ₮550.9 тэрбумын цэвэр ашигтай ажилласан нь 2025 оны бүтэн жилийн ашгийн 79%-д хүрсэн үзүүлэлт юм. Энэхүү өсөлтийн хурд хадгалагдвал жилийн эцсийн ашиг өмнөх оны түүхэн дээд хэмжээг ахиулахаар байна.

Эцэст нь… Урт хугацааны гадаад санхүүжилт, тогтвортой ашигт ажиллагаа болон хувьцааны ханшийн өсөлт нэгэн зэрэг бэхжиж байна. Харин цаашид валютын ханшийн эрсдэлийг оновчтой удирдах, өндөр үнэлгээг ашгийн өсөлтөөр баталгаажуулах нь банкны гол сорилт болох нь ээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ