“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК-ийн Бүртгэлийн хороо нь салбартаа туршлагатай мэргэшсэн хараат бус гишүүдээс бүрддэг.
Бүртгэлийн хорооны гишүүд нь үнэт цаас гаргахаар хүсэлт гаргасан аливаа этгээдийг хууль болон Биржийн журамд нийцэж байгаа эсэхийг тогтоох, тухайн үнэт цаасыг Бирж бүртгэх эсэх шийдвэр гаргах үндсэн чиг үүрэгтэй. Хэрвээ та биржийн бүртгэлийн хорооны шалгуур, шаардлагыг хангасан бөгөөд хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллах сонирхолтой бол таныг бүртгэлийн хорооны гишүүнээр ажиллахыг урьж байна.
БҮРТГЭЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Ажиллаж буй салбартаа 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
Ёс зүйн болон ажил хэргийн нэр хүнд нь Бүртгэлийн хорооны гишүүнээр ажиллахад харшлахгүй байх;
Мэргэжлийн болон ёс зүйн хариуцлага, ял шийтгэл хүлээж байгаагүй байх;
Бүртгэлийн хорооны гишүүний ажлыг хараат бус, шударгаар эрхлэх чадвартай байх.
Анкет хүлээн авах: 2024 оны 6 сарын 15-ны дотор info@ubx.mn хаяг руу илгээх эсвэл Биржийн байр (СБД, 8-р хороо, Сэнтрал Тауэр оффисын барилга, 1303 тоот)-д авчирч өгнө үү.
Үүнд:
Биржийн Бүртгэлийн хорооны гишүүнээр элсэх хүсэлт бүхий өргөдөл /татах -Бүртгэлийн Хорооны өргөдөл Хавсралт 1 - Google Docs /
Ажлын туршлага, мэргэжлийн ур чадварыг харуулсан товч танилцуулга /CV татах - Бүртгэлийн хорооны гишүүний анкет Хавсралт 2 - Google Docs /
Мэргэжлийн гишүүнчлэлийн мэдээлэл, мэргэжлийн үнэмлэх, диплом болон бусад холбогдох материал
Хэрэв та Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн бүртгэлийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг, онцлогтой танилцахыг хүсвэл энд дарна уу.
Холбоо барих: 7000-0501, 7000-0502