Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 09 дугаар сарын 10-ны өдрийн 344 дүгээр тогтоол, "Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-ийн Бүртгэлийн хорооны 2026 оны 09 дугаар сарын 11-ний өдрийн БХ-04/26 тоот тогтоолоор бүртгэгдсэн “Очун Актив Нэг ТЗК” ХХК-ийн гаргаж буй "Очун Нэг" хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг 2026 оны 09 дугаар сарын 24-ний өдөр эхлүүллээ.
Үнэт цаас гаргагч: “ОЧУН ФИНАНС ББСБ” ХХК
Андеррайтер: “Таванбогд Капитал ҮЦК” ХХК
- Нэрлэсэн үнэ: ₮100,000
- Нийт татан төвлөрүүлэх дүн: ₮40 тэрбум
- Нийт тоо ширхэг: 400,000
- ХБҮЦ-ны хугацаа: 24 сар
- Өгөөж: 18.5% (жилийн)
- Өгөөж олгох давтамж: Улирал тутам
- Үндсэн төлбөр: Хагас жил тутам
- Орлогын албан татвар: 5%