"ОЧУН ФИНАНС ББСБ" ХХК НЬ "УЛААНБААТАР ҮНЭТ ЦААСНЫ БИРЖ" ХК ДЭЭР НЭЭЛТТЭЙ ХБҮЦ АРИЛЖААЛАХААР БОЛЛОО
1 сарын өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 344 дүгээр тогтоол, "Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-ийн Бүртгэлийн хорооны 2026 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн БХ-04/26 тоот тогтоолоор бүртгэгдсэн “Очун Финанс ББСБ” ХХК-ийн гаргаж буй "Очун Актив" ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа 2026 оны 09 дугаар сарын 21-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал 09:00-17:00 цагийн хооронд “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК-ийн арилжааны системээр дамжуулан захиалга хүлээн авахаар боллоо.
Үнэт цаас гаргагч: "Очун Финанс ББСБ" ХХК
Андеррайтер: “Таванбогд Капитал ҮЦК” ХХК
Арилжаа эрхлэх байгууллага: Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК
Холбоо барих утас: (+976) 7000-0501
И-мэйл хаяг: info@ubx.mn
Вэбсайт: www.ubx.mn