Санхүүгийн Зохицуулах Хорооны 2026 оны 08-р сарын 05-ны өдрийн 1/2992 албан тоот, Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 08-р сарын 07-ны өдрийн А/17тоот тушаалын дагуу “АРД БОНД 2.0” бондын хоёрдогч арилжааг 2026 оны 08-р сарын 07-ны өдөр эхлүүллээ.
Ард Кредит ББСБ ХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2026 оны 7 дугаар сарын 9-ний хуралдаанаар 12 тэрбум төгрөгийн нээлттэй бонд гаргах зөвшөөрлөө авсан. Бондын андеррайтераар Апекс Капитал ҮЦК ажиллаж байна.
- Нэрлэсэн үнэ: ₮100,000
- Нийт татан төвлөрүүлэх дүн: ₮12 тэрбум
- Нийт бондын тоо ширхэг: 120,000
- Бондын хугацаа: 18 сар
- Бондын өгөөж: 19.5% (жилийн)
- Өгөөж олгох давтамж: Улирал тутам
- Орлогын албан татвар: 5%
Бондын товч танилцуулга: ubx.mn/assets/media/docs/new-product/intro_АРД БОНД - 2.0.pdf
Үнэт цаас гаргагч: АРД КРЕДИТ ББСБ ХК