“Улсын Их Хурал”-ын 2024.05.16-ны өдрийн хуралдаанаар баталсан “Үнэт Цаасны Тухай Хууль”-ийн нэмэлт өөрчлөлтөөр хадгаламжийн сертификатыг үнэт цаасны зах зээлд арилжих боломжийг хуульд тусгаж өгсөн.☝
Тэгвэл хадгаламжийн сертификат гэж юу вэ?🤔
“Хадгаламжийн сертификат” гэдэг нь ердийн хадгаламжаас илүү өндөр хүү санал болгодог ба тодорхой хугацаа болон үнийн дүн бүхий хадгаламжаар баталгаажсан үнэт цаас юм. Өөрөөр хэлбэл тодорхой хугацааны дараа сертификат эзэмшигчид төлөх хүү болон мөнгөн хөрөнгийн хэмжээг тодорхойлсон өрийн бичиг болно. Сертификатыг нэгээс нөгөөд дамжуулан худалдаж болох ба бие биедээ бэлэглэж болно.
Хадгаламжийн сертификатын давуу тал:
- Хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнүүд 1 жилээс дээш хугацаатай байдаг бол хадгаламжийн сертификат 1-12 сарын хугацаатай худалдаж авч болох мөнгөний зах зээлийн бүтээгдэхүүн юм.
- Хадгалуулсан мөнгөн хөрөнгөндөө хүүгийн орлого авах;
- Хугацаатай мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээ нь хадгаламжийн гэрээнд заасан хугацааг дуустал анх тохиролцсон хэвээр байх;
- Таны мөнгөн хөрөнгөтэй холбоотой нууцыг банк чандлан хадгална;
- Бусдад гэрээслэх, өвлүүлэх, бэлэглэх боломжтой;
- Банкны нэрлэсэн дүнгээс гадна хүссэн дүнгээрээ нээлгэх боломж
- ₮-ийн сертификат барьцаалан бага хүүтэй зээл авах боломжтой.
- Мөн хадгаламжийн сертификатын хугацааг сунгах боломжгүй харин дахин шинээр хадгаламжийн сертификат авах боломжтойгоороо онцлог юм.
Одоогийн байдлаар Монгол улсад хадгаламжийн сертификат арилжих боломжтой этгээд нь зөвхөн банк бөгөөд сертификатын үнийн дүн болон хугацаанаас хамаараад жилийн 10.7%-13.5%-ийн хүүтэйгээр арилжаалагдаж байна.