АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
"Анд-Энерги" ХК-ийн ТУЗ-ийн хурлын шийдвэр

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

“Анд-Энерги” ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2024 оны 5 сарын 18-ний өдрийн Бямба гарагийн 09:00 цагт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баян зам 3-4,6 тоотод байрлах үйлдвэрийн өөрийн байранд хуралдаж дараах шийдвэрийг гаргав. Үүнд:

  1. “Анд-Энерги” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Төмөрбатын Барсыг сонгов.
  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Аудит, эрсдэлийн хороог байгуулж, тус хорооны даргаар Хараат бус гишүүн Д.Галхүү, гишүүдээр Д.Мөнхбат, Г.Түвшин нарыг тус тус томилов.
  3. Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хороог байгуулж, тус хорооны даргаар Хараат бус гишүүн Ц.Алигэрмаа, гишүүдээр Д.Боргио, Т.Барс нарыг тус тус томилов. 
  4. Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Цалин урамшууллын хороог байгуулж, тус хорооны даргаар Хараат бус гишүүг Ш.Эрдэнэцэцэг, гишүүдээр Д.Галхүү, Д.Мөнхбаяр нарыг тус тус томилов.   
  5. “Анд-Энерги” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар Батцэрэнгийн Тогос-Эрдэнийг үргэлжлүүлэн томилов.                                   

АНД-ЭНЕРГИ ХК

2024 оны 05 сарын 18-ны өдөр, 

Орхон аймаг