“Мост Финтек” ХК нь хувьцааны ханшийг тогтворжуулах, үнэ буурахаас сэргийлэх болон компанид үр бүтээлтэй ажилласан ажилтнуудыг урамшуулах, харилцагч байгууллагуудтай хамтын ажиллагааг дэмжих зорилгоор тус компанийн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ТУЗ-ийн ээлжит хурлаараа компанийн хувьцааг эргүүлэн худалдан авах журмыг баталж, хувьцаа халааслах шийдвэрийг гаргасан бөгөөд уг шийдвэрийн дагуу хувьцаа халааслах ажиллагааг “Ард Секюритиз ҮЦК" ХХК-аар дамжуулан гүйцэтгэж дууслаа.
Хувьцаа халааслах ажиллагаа амжилттай явагдаж компанийн 715,208 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 41 төгрөгөөр худалдан авч өөрийн эзэмшилд шилжүүлэв.