“Анд-Энерги” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026 оны 4 сарын 25-ны өдөр компанийн албан ёсны пэйж хуудсаар дамжуулан хосолсон (танхим болон цахим) хэлбэрээр нээлттэй зохион байгуулагдлаа.
Хуралд “Анд-Энерги” ХК-ийн ТУЗ-ийн дарга, ТУЗ-ийн гишүүн, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал, хурал зохион байгуулах комисс болон тус компанийн хувьцаа эзэмшигчид оролцлоо.
2026 оны 4 сарын 03-ны хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийн байдлаар нийт 654 хувьцаа эзэмшигчид “Анд-Энерги” ХК-ийн 78,070,758 ширхэг хувьцааг эзэмшиж байгаагаас хуралд 66.58% буюу 51,983,300 ширхэг хувьцааг эзэмшдэг 11 хувьцаа эзэмшигч оролцон хурлын ирц бүрдэж хурал хүчин төгөлдөр болов.
Хурлын дэгийн дагуу хэлэлцэх асуудлуудыг дарааллын дагуу танилцуулж үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, Хараат бус аудитын дүгнэлт, ТУЗ-ийн дүгнэлт болон асуулт хариулт, ТУЗ-д нэр дэвшигчийн танилцуулга, санал хураалт явагдаж хурлаас дараах шийдвэр гарсан. Үүнд:
- Анд-Энерги ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны тайланг санхүүгийн тайланг дүгнэсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг тус тус батлав.
- Анд-Энерги ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүдэд
- Далхаа овогтой МӨНХБАЯР
- Ширэндэв овогтой ЭНХМЭНД
- Төмөрбат овогтой БАРС
Төлөөлөн удирдах зөвлөлийн Хараат бус гишүүдэд
- Даваасамбуу ГАЛХҮҮ
- Дүүсүрэн МӨНХБАТ
- Ганжуур БАЯРСАЙХАН
- Болор ТУЯАРАХ
- Алтанхуяг УЯНГА
- Дашпунцаг САЙНБАЯР нарыг тус тус
2026 оны 4 сарын 25-ны өдрөөс эхлэн 2028 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хүртэл 2 жилийн хугацаагаар сонгов.
Бүртгэлийн өдрийн байдлаар “Анд-Энерги” ХК-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 1.2 төгрөг буюу нийт 93,684,693.6 төгрөг (ерэн гурван сая зургаан зуун наян дөрвөн мянга зургаан зуун ерэн гурван төгрөг зургаан мөнгө)-ний ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр компанийн хувьцаа эзэмшигчдэд хуваарилах тогтоолыг танилцуулав.
Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэлгэрэнгүй видео мэдээллийг “Анд-Энерги” ХК-ийн фейсбүүк пэйж хуудаснаас авах боломжтой.
https://www.facebook.com/AndEnergyJSC/videos/967928955823415, https://www.facebook.com/AndEnergyJSC/videos/1670472120649943