“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК нь ТУЗ-ийн 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 07/26 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулахаар шийдвэрлэлээ.
Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах огноо: 2026 оны 4 сарын 23-ны өдрийн 11:00 цагт
Бүртгэлийн өдөр: 2026 оны 4 сарын 09-ны өдөр
Хурал зохион байгуулагдах газар: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Blue Sky Tower, 9 давхар, №9F тоот
Хурлаар хэлэлцэх асуудал:
- Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан танилцуулах;
- Ногдол ашиг хуваарилах эсэх тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах;
- Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай;
- 2026 оны төлөвлөгөө танилцуулах тухай.
Хуралд бэлтгэх явцад хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:
- 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан;
- Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудасны загвар;
- Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын төсөл;
- Төлөөлөн Удирдах Зөвлөлийн “Ногдол ашиг хуваарилах эсэх тухай" Тогтоол
Саналын хуудас хүлээн авах сүүлийн хугацаа:
Хувьцаа эзэмшигчдийн саналын хуудсыг 2026.04.23-ны 10:00 цаг хүртэл хүлээн авна.
Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар, 8-р хороо, Чингисийн талбай 2, Сэнтралл тауэр, 17 давхар
Холбоо барих утас: 7000-0502, 9449-3867
Цахим шуудан: info@ubx.mn