Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
"МОСТ ФИНТЕК" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗАРЛАГДЛАА

“Мост Финтек” ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын 05/26 тоот тогтоолоор компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цагт Монгол Улс, Улаанбаатар хот, СБД 8-р хороо Централ Тауэр 13-р давхар 1313 тоотод хурлын өрөөнд танхимаар болон цахим хосолсон хэлбэрээр зарлан хуралдуулахаар боллоо.

Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах огноо: 2026 оны 4 сарын 22-ны өдрийн 14:00 цагт

Бүртгэлийн өдөр: 2026 оны 4 сарын 03-ны өдөр

Хурал зохион байгуулагдах газар:  Монгол Улс, Улаанбаатар хот, СБД 8-р хороо Централ Тауэр 13-р давхар 1313 тоотод хурлын өрөөнд хосолсон (танхим болон зайнаас) хэлбэрээр

Танилцуулах асуудал: 

  1. "МОСТ Финтек” ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга;
  2. "МОСТ Финтек” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах эсэх талаар шийдвэрлэсэн Төлөөлөн Удирдах зөвлөлийн шийдвэрийн үндэслэл.

Хурлаар хэлэлцэх асуудал:

  1. "МОСТ Финтек" ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  2. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны төсвийг хэлэлцэж батлах;
  3. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болгож, шинээр гишүүдийг сонгох.

Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт: 

  1. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын шийдвэрийн төсөл;
  2. Компанийн аудитлагдсан санхүүгийн тайлан; 
  3. Санхүүгийн жилийн тайлангийн талаарх аудитын байгууллагын дүгнэлт; 
  4. ТУЗ-ийн гишүүдийн танилцуулга; 
  5. Саналын хуудас; 
  6. Компанийн тухай хуулийн 65.6-д заасан шаардлагатай бусад бичиг баримт.

 

Холбоо барих утас: 7505-2727
Цахим шуудан: info@most.mn

ШУУД ДАМЖУУЛАЛТ