Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурал 2026 оны 3 сарын 11-ний өдрийн 12:00 цагт цахим хэлбэрээр хуралдана.
Хурлын хэлэлцэх асуудал:
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулах тухай;
- Компанийн 2025 оны үйл ажиллагааны тайланд дүгнэлт өгөх тухай;
- Компанийн 2025 оны санхүүгийн тайланд дүгнэлт өгөх тухай;
- 2026 оны бизнес төлөвлөгөөг батлах тухай;
- Эх үүсвэргүй аккредитив, баталгааны эрхийн хэмжээг нэмэгдүүлэх тухай