АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл өгөх нэг цэгийн үйлчилгээ

Санхүүгийн Зохицуулах Хороо Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Хөрөнгийн биржүүд болон үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй андеррайтерийн компаниудын төлөөлөл хамтран “ТОП-100” аж ахуйн нэгжүүдэд хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл өгөх “Нэг цэгийн үйлчилгээ”-г 4 сарын 23-ны өдрөөс ажиллуулж эхэлсэн билээ.

Энэ үеэр компаниудын хөрөнгийн зах зээлд хувьцаа, бонд гаргахад тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх, нээлттэй компани болсноор үүсэх давуу тал ач холбогдол болон IPO хийх үйл явц, дараалал, компанийн засаглалын талаар цогц мэдээллийг өгсөн юм.

Цаашид тус арга хэмжээ долоо хоног бүрийн 2 дахь өдөр зохион байгуулагдах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

🔗 Хугацаа: 2024 оны 05 дүгээр сарын 07-ны 10:00-12:00 цагийн хооронд

📌 Хаана: Санхүүгийн зохицуулах хорооны өргөтгөлийн 3 давхар, “Санхүүгийн хүртээмж танхим”-д

📌 Холбоо барих: Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газар (утас:51-261893, smd@frc.mn)

👉 Бүртгүүлэх: https://forms.office.com/r/Jp5VjWR1uL

May be an image of 4 people and text