АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Журмын төсөлд саналаа ирүүлнэ үү

ТОП-100 аж ахуйн нэгжийг хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх хүрээнд Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “ТОП-100 аж ахуйн нэгжийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх арга хэмжээний хөтөлбөр”-ийг өнгөрсөн оны тавдугаар сарын 18-нд баталсан.

Хөтөлбөрийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”, “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-д дараах нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгахаар болсон.

Үүнд:

◼️ТОП-100 ААН-ийг нийтэд санал болгон хувьцаа гаргахад хөрөнгийн үнэлгээ хийлгэхийг шаардахгүй байх;

◼️ТОП-100 ААН-ийг нээлттэй болон хаалттай хүрээнд бонд гаргахад аливаа барьцаа, батлан даалт шаардахгүй байх;

◼️ТОП-100 ААН нийтэд санал болгон гаргаж буй хувьцааг бүртгүүлэх тухай хүсэлтийг хялбаршуулсан горимоор хянаж, бүртгэх шийдвэрийг ажлын 10 өдрийн дотор гаргах;

◼️ТОП-100 ААН-ийг нээлттэй болон хаалттай хүрээнд бонд гаргахад заавал андеррайтертай гэрээ байгуулахыг шаардахгүй байх;

◼️ТОП-100 ААН-ийг нээлттэй болон хаалттай хүрээнд бонд гаргах тохиолдолд бондын хөтөлбөрт шууд хамрагддаг болгох.

Иймд дээрх журмуудад холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг хийж, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна” гэж заасны дагуу хорооны цахим хуудсанд байршуулсан тул журмуудтай танилцаад холбогдох саналаа smd@frc.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

http://www.frc.mn/#/view/6185

May be a graphic of text that says 'Securities SecuritiesExchange Ulaanbaatar Exchange Xer Хегжилд ХАМТДАА САНХУУГИЙН Ийн ЗОХицуулах XOPOO ЖУРМЫН ΘθΡЧЛЕЛТУДЭД САНАЛ АВЧ БАЙНА "Унэт цаасны буртгэлийн журам' "Орийн хэрэгслийн буртгэлийн журам" "Биржийн бус зах зээлийн уйл ажиллагааны журам" wwW.UBX.MN'