Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан, хөрөнгийн зах зээлийн шилдэгүүдийг шалгаруулах “Grand Bull Awards 2025” арга хэмжээнд Улаанбаатар үнэт цаасны бирж “Шилдэг Дэд Бүтцийн Компани”-аар шалгарлаа.
Биднийг дэмжин хамтран ажилладаг зохицуулах байгууллага, харилцагчид, гишүүн үнэт цаасны компаниуд, дэд бүтцийн байгууллагууд, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, бүртгэлийн хорооны гишүүд, хөрөнгө оруулагчид, Биржийн хамт олон болон биднийг дэмжиж санал өгсөн та бүхэнд гүн талархал илэрхийлье!
Мөн зохион байгуулагч Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо-нд "Grandbull Awards - 2025" арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж талархал илэрхийлье!
Хүндэтгэсэн,
"Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК
