Санхүүгийн Зохицуулах Хорооны 2025 оны 12-р сарын 08-ны өдрийн 1/4429 албан тоот, Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн Гүйцэтгэх захирлын А/39 тоот тушаалын дагуу “ЖИ ЭС БИ ХБҮЦ ХОЁР” ХБҮЦ-ны хоёрдогч арилжааг 2025 оны 12-р сарын 09-ний өдөр эхлүүллээ.
ХБҮЦ-НЫ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ:
🟠 Хугацаа: 24 сар
🟠 Жилийн хүү: 18.0%
🟠 Хүү төлөгдөх давтамж: Улирал тутам
🟠 Үндсэн төлбөр төлөгдөх давтамж: Хоёрдогч арилжаа эхэлснээс хойш 6 дахь сард үндсэн төлбөрийн 25%; 12 дахь сард үндсэн төлбөрийн 25%; 18 дахь сард үндсэн төлбөрийн 25%; 24 дахь сард үндсэн төлбөрийн 25%;
🟠 Нэгж үнэ: 100,000 төгрөг
🟠 Нийт үнийн дүн: 30.0 тэрбум төгрөг
Үнэт цаас гаргагч: “ЖИ ЭС БИ АКТИВ ХОЁР ТЗК” ХХК