“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК-ийн нийт гишүүд, зах зээлийн мэргэжлийн оролцогчид болон эрхэм таны
амар амгаланг эрэн мэндчилж байна.
Манай Бирж нь Монгол улсын хөрөнгийн зах зээлд арилжаа, тооцооны үйл ажиллагаа эрхлэх тусгай
зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2015 онд авч үйл ажиллагаа тасралтгүй явуулж буй Монгол
улсын хоёр дахь хөрөнгийн бирж юм.
2021 онд ребрандинг хийж “Хөгжилд хамтдаа” уриан дор Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжлийг
дараагийн шатанд гарган, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэхээр зорин дэд бүтэц, мэргэжлийн баг
хамт олноо бүрдүүлэн ажиллаж байна.
“Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгагч, түүчээлэгч
байх зорилтыг тавьсан төдийгүй цаашлаад Монгол Улс, Улаанбаатар хотоо бүс нутгийнхаа санхүү,
хөрөнгийн захын төв болгох томоохон алсын хараатайгаар ажиллаж байна. Дэвшүүлсэн зорилтуудынхаа
хүрээнд бид мэргэжлийн оролцогчдын хамт тасралтгүй хөгжиж, үр ашигтай, нээлттэй, зохицуулалттай,
найдвартай мэргэжлийн талбарын тусламжтайгаар аж ахуй нэгжүүд, үнэт цаасны компаниуд мэргэжлийн
оролцогчид, иргэдэд шинэ шинэ боломжуудыг бий болгосоор байх болно.
Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн төлөө мэргэжлийн оролцогчид, хөрөнгө оруулагчид, үнэт цаас гаргагчид
та бүгдтэй хамтран ажиллахдаа үргэлж таатай байх болно.
Хөгжилд Хамтдаа
-М.Даваажаргал Гүйцэтгэх захирал-