2024 оны 03 сарын 04, Улаанбаатар хот, “МОСТ Финтек” ХК 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлангаа Биржид ирүүллээ.
“МОСТ Финтек” ХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон "Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-ийн Бүртгэлийн журам, Биржтэй байгуулсан Бүртгэлийн гэрээний Ерөнхий нөхцөлийн 3.24 заасны дагуу компанийн 2023 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлангаа олон нийтэд хүргэж байна. “МОСТ Финтек” ХК-ийн жилийн эцсийн санхүүгийн тайланд “ХҮЛЭГТХҮННҮ Аудит” ХХК аудитын үйлчилгээ үзүүлсэн ба 2023 оны 12 сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, уг өдрөөр тасалбар болгосон орлогын дэлгэрэнгүй тайлан, мөнгөн гүйлгээг бүх материаллаг зүйлсийн хувьд Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт (СТОУС)-уудын дагуу үнэн зөв толилуулж байна” хэмээн дүгнэсэн байна.
Бүртгэлтэй үнэт цаас гаргагчийн аудитлагдсан санхүүгийн тайлантай танилцах бол энд дарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
“МОСТ Финтек” ХК most.mn
Холбоо барих утас: (+976) 7505-2727
Имэйл хаяг: info@most.mn